Үйл ажиллагаа:
- Манай компани нь хүнс, бараа бүтээгдэхүүн хөнгөн үйлдвэрлэл, барилга зам,хөдөө аж ахуйн болон бусад жижиг дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн худалдааг эрхлэдэг.
- INEO, JUSTA, JIEGUAN брэндүүдийн ресторан, нийтийн хоолны тоног төхөөрөмжийн худалдаа, угсралт, засвар үйлчилгээг бид гүйцэтгэнэ.
- Германы COPELAND брэндийн хөргөлтийн системийн тоног төхөөрөмж, хөргөлтийн камер зоорь, угсралт, худалдаа үйлчилгээг таньд санал болгож байна.
- Үйл ажиллагааны хүрээнд БНХАУ-ын 35 хоын 700 гаруй үйлдвэртэй хамтран ажиллаж байна.
- Мөн өрхийн жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор MercyCorps, Канад сан зэрэ байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Бэлэнчлэх сэтгэлгээнээс бүтээлч аянд.
Бидний давуу тал
- Манай хамт олон ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ЦОГЦ ШИЙДЛИЙГ санал болгож байна. Зах зээлийн судалгаа шинжилгээ, төсөв, төлөвлөгөө болоод үйлдвэрийн тоног төхөөрөмжийн судалгаа, нийлүүлэлт, угсралт, ажиллуулах горим, сургалт, үүний дээр үйлдвэрлэлийн технологи, БРЭНД бүтээгдэхүүний сав баглаа боодлын загвар, дизайн энэ бүгдийг хэрэглэгчдэд санал болгож, тухайн төхөөрөмж, үйлдвэрийг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртэл нь хамтран ажилладаг.
- Бидний нийлүүлж буй ресторан нийтийн хоолны тоног төхөөрөмжүүд нь чанар стандартаараа Азийн төдийгүй Европийн хэрэглэгчдийг гайхуулж чадсан бүтээгдэхүүн юм. Эдгээр брэндүүд нь нийтийн хоолны бүхий л тоног төхөөрөмжүүдийг цогцоор нь үйлдвэрлэдэг учраас таны гал тогооны цогц шийдэл болох бөгөөд төхөөрөмжүүдийн хоорондын уялдаа холбоо, ажиллах хүчин, зохицолдлогоо нь гайхамшигтай учраас чанар, эдэлгээний хувьд бусдаас илүү байдаг юм.
- Мөн Хятад болон Монголын мэргэжлийн инженерүүдээс бүрдсэн баг хамт олон таны захиалсан тоног төхөөрөмжийн суурилуулалтын ажлыг гүйцэтгэх болно.
Бидний хийж гүйцэтгэсэн төсөл, цогц үйлчилгээ
- “Black Morgan” группын “Premiership”
- “Хутагт” группын “Хэрлэнгийн Хүрхрээ” компаний “Шугуй” Рестораний иж бүрэн тохижилт, тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт
- “Venezia” рестораны гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт болон интерейр загвар дизайны ажил /2009 он/
- Хаан бууз түргэн хооолны сүлжээ кафений гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийг 2007 онд нийлүүлж, угсарч 2009 онд дахин шинэчлэх ажлыг гүйцэтгэсэн.
- “Hobbi” pub-ын гал тогооны тоног төхөөрөмжийн нийлүүлэт угсралт /2009 он/
- Алтай Констракшн, Нархан Хотхон “Оргил” төвийн гал тогооны тоног төхөөрөмжийн нийлүүлэт угсралт /2009 он/
- Тэнгис кино театрын “BOSPHOR” төвийн
1 давхар - кафе,
2 давхар- ресторан,
3 давхар- караоке тус тус гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт /2009 он/
- “Шар Доктор” чацарганы үйлдвэрийн тоног төхөөрөмж, хөргөлтийн зоорийн нийлүүлэлт, угсралтын төсөл /2009 он/
- “Los Angeles” lounge-н гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт /2010 он /
- “ERIN” интернэйшнэлийн “ERIN” рестораны иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралт /2010 он/
- Эрдэнэт хотод гурилын үйлдвэр барих төсөл, үйлдвэрийн иж бүрэн шугамын нийлүүлэлт, угсралт /2010 он/
2010 оноос 2011 оны өнөөдрийг хүртэл дараах үйлдвэрийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлээд байна. Үүнд:
- Хэрчсэн гурилын үйлдвэр – 12
- Хатуу зайрмагны үйлдвэр – 6
- Талх нарийн боовны үйлдвэр -11 /Баян-Өлгий, Хэнтий, Ховд, Орхон, Дархан-Уул, Улаанбаатар зэрэг аймаг хотуудад/
- Усны үйлдвэр – /Хатантуул, Өмнөговь-д Mirage үйлдвэр/
- “МОН МИЙТ” ХХК-д Мах ангилгааны тоног төхөөрөмж
- Хатуу зөөлөн чихрийн үйлдвэр – 1 /Улаанбаатар хот/
тус тус үйлдвэр байгуулах төсөл болон үйлдвэрийн иж бүрэн шугамын төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажлыг гүйцэтгээд байна.
- “Southgobi Sands” LLC-д бэлтгэн нийлүүлэгч
- “Southgobi Sands” LLC-н Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Нүүрсний уурхайн 600 ажилчдын гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, угсралтын ажил
- Үндэсний Стандарт Хэмжилзүйн Газар- лабораторийн тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт
- Ажлын бээлийний үйлдвэр- Өмнөговь аймаг, Гурвантэс сум
- Баншны үйлдвэр – Өмнөговь аймаг, Гурвантэс сум
- Канад Сантай хамтран Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4-р цэцэрлэгийн гал тогооны иж бүрэн тоног төхөөрөмж, нийлүүлэлт угсралт
- Хөөсөнцөрийн үйлдвэр /Улаанбаатар, Баян-Өлгий аймаг
Одоо хэрэгжиж буй төсөл, гүйцэтгэлүүд /2012 он/
- MCS группын Өмнөговь аймаг Цогтцэций сум уурхайн ажичилчдын сургууль, цэцэрлэгийн гал тогооны тоног төхөөрөмж нийлүүлэлт, угсралт
- Эрдэнэт хотод уул уурхайн хайгуулын өрмийн Дээжний хайрцаг үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт угсралт
- MONENCO ХХК-ны санхүүжилтээр Ховд аймаг Цэцэг суманд баригдах худаг, цэвэр усны үйлдвэрийн төсөл
- SOUTHGOBI SANDS ХХК-ны Өмнөговь аймагийн Гурвантэс суманд цэвэр усны иж бүрэн үйлдвэрийн төсөл
- "МОН МИЙТ” ХХК-ний Хэнтий аймаг дахь 600 бог бодын нядалгааны үйлдвэрийн иж бүрэн шугам, ангилгааны үйлдвэр.
- Сэлэнгэ аймагт Сүүний үйлдвэр байгуулах зэрэг төсөлт ажлууд явагдаж байна.
- Оюу-толгойн хаягдал уут, хуванцар боловсруулах үйлдвэрт
- Монгол улсын засгийн газрын Малын тэжээлийн үйлдвэр 5-н аймагт нийлүүлэх, угсралтын төсөл
/Гүйцэтгэлийн зургуудаас/